ИРГЭДИЙН АНХААРАЛД
СӨҮЛ-УЛААНБААТАРЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ЗОРЧИХ
ИРГЭДИЙН АНХААРАЛД
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ компанийн ОМ302 тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдэд зориулан АНУ-аас БНСУ-ын Сөүл хотноо зорчиход дэмжлэг үзүүлэх захидлыг тус ЭСЯ-наас цахим шуудангаар илгээсэн болно.
Монгол иргэдийг МИАТ компанийн ОМ302 тусгай үүргийн онгоцоор Сөүлийн Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин өнгөрөхийг зөвшөөрсөн тухай БНСУ-ын ноот бичгийн хуулбар болон орчуулгыг дараах линкээс хэвлэн авч явна уу.
Элчин сайдын яам