АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ШИНЭЧЛЭХ, САЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР 3 САЯ АМ.ДОЛЛАР ОЛГОНО.

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ШИНЭЧЛЭХ, САЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР 3 САЯ АМ.ДОЛЛАР ОЛГОНО.

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан Америк-Монголын хамтын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх түншлэлийн хүрээнд 3 сая ам.доллар (8.5 тэрбум төгрөг)-ын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэснийг АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Конгресс дахь Монголын бүлгийг хамтран даргалагч Д.Тайтус Монгол Улсын УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан УИХ-ын гишүүдтэй 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн уулзалтын үеэр мэдэгдлээ.

Энэхүү нэмэлт санхүүжилтийг 2022 оны 5 дугаар сараас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд буй “Эрчим хүчний засаглал” (MEG) төслийн үйл ажиллагаанд зарцуулах юм.

Уг төсөл нь хувийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, орчин үеийн, цэвэр эрчим хүчний технологийн хөгжлийг дэмжих зорилгоор төлөвлөлтийг сайжруулж, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэхүү нэмэлт санхүүжилтээр иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бэхжүүлэн, сайн засаглалыг дэмжих үйл ажиллагааг явуулах юм.