“Дэлхийн өв” сэтгүүл /World Heritage Review/-ийн тусгай дугаарт манай улсын ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн 5 өвийн газрын талаар нийтлэв.

Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын 50 жилийн ой, Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тус тус тохиолдуулан  “Дэлхийн өв” сэтгүүл /World Heritage Review/-ийн тусгай дугаарт манай улсын ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлсэн 5 өвийн газрын талаар нийтэлсэн байна.

Тус сэтгүүлийн цахим хувилбарыг https://whc.unesco.org/en/review/103/ холбоосоор татан унших боломжтой.