ИРГЭДИЙН АНХААРАЛД: ИТГЭМЖЛЭЛИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАТАЛГААЖУУЛНА
Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэн Та Монголд аливаа үйлдэл хийх шаардлагатай тохиолдолд, Монгол Улсын Нотариатын тухай хуулийн дагуу Монгол дахь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрийгөө төлөөлүүлэх эрх олгож шийдвэрлэдэг.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Итгэмжлэл олгож буй иргэний итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр ЭСЯ-ны Консулын хэлтэст хүлээн авч, хянан баталгаажуулна. Цахим нотариатаар хянуулаагүй материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдэж байна.
Иргэн Та нотариатын https://e.notary.mn/consul/login
цахим хуудсанд нэвтэрч шинээр бүртгэл үүсгэж, итгэмжлэлийн маягтыг бөглөнө. Итгэмжлэлийг цахим хэлбэрээр хавсралтын хамт тус Консулын хэлтэст илгээж, хянуулсны дараа Консулын хэлтэст өөрийн биеэр ирж гарын үсэг зуран, зохих төлбөрөө төлнө. Эсхүл өөрийн оршин амьдарч буй газартаа хянуулсан Итгэмжлэлээ хэвлэн авч, гарын үсгээ зуран баталгаажуулж, зохих төлбөрийн дүн бүх money order-ын хамтаар Консулын хэлтэст шуудангаар ирүүлж болно.
Цахим хэлбэрээр ирүүлж буй мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх шаардлагатай бөгөөд аль нэг үйлдлийг алгасаж болохгүйг анхаарна уу.
Иргэн таны итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэхээ ГХЯ-ны Консулын газраас авдаг байсныг өөрчилж аль ойр Нотариатаасаа баркодын дугаараар авах боломжтой болов.