Элчин сайд Ө.Батбаяр Туслах ТНБД Д.Критенбринк-тэй уулзав

Элчин сайд Ө.Батбаяр Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын Туслах ТНБД Д.Критенбринк-тэй уулзаж, 2022 онд Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд гарсан ахиц, ололт амжилтын талаар ярилцаж, 2023 онд хамтран хэрэгжүүлэх, ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов. Талууд 2022 онд хоёр талын харилцаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлж, энэхүү амжилтаа 2023 онд бататгаж, харилцааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлж ажиллахаар харилцан тохиролцов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us