ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН VIII БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хурлыг 2023 оны 6 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
АНУ-ын Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн департаментын төлөөлөгчид “ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хуралд оролцов. АНУ-ын Цагаан ордны ҮАБЗ-ийн Солонгосын хойг, Монголын асуудал хариуцсан захирал Э.Арвесет, Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын товчооны Солонгос, Монголын хэлтсийн ажилтан Э.Дафф нарын АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгчид “ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хуралд оролцов.Бага хурлын хүрээнд уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн албан ёсны буюу Нэгдүгээр сувгийн арга хэмжээнд дээр дурдсан албан тушаалтнууд АНУ-ын Засаг захиргааг төлөөлөн оролцлоо.Солонгосын хойгийн тогтвортой, аюулгүй байдлын асуудал нь Монгол Улс, АНУ-ын хоёр талын яриа хэлэлцээнд чухал байр суурь эзэлж ирсэн бөгөөд талууд тогтмол зохион байгуулагддаг ГХЯ, Төрийн департаментын зөвлөлдөх уулзалтууд, Монгол, Америкийн Стратегийн яриа хэлэлцээ болон Монгол-АНУ-Япон, Монгол-АНУ-БНСУ-ын гурван талт уулзалтын механизмуудын хүрээнд эл сэдвээр ярилцаж, санал, мэдээлэл солилцож, байр сууриа харилцан илэрхийлж ирсэн болно.Энхийг эрхэмлэгч, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилгынхоо хүрээнд Монгол Улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, 2014 оноос хойш нийт 7 удаа зохион байгуулаад байна.2023 онд зохион байгуулагдаж буй VIII бага хурлаар – “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, – “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, – “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй”, – “Зүүн хойд Ази дахь цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагаа”, – “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” гэсэн үндсэн 5 салбар хуралдааныг зохион байгууллаа.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us