НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАН АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов. Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээж үг хэллээ.Дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн биечлэн оролцож байгаа энэ Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.