Итгэмжлэл олгох
Цахимаар итгэмжлэл авах заавар
Итгэмжлэл олгох
Хилийн чанадад оршин суугаа иргэн Та өөрийн нэрийн өмнөөс тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх бүрэн эрхийг олгох хууль ёсны баримт бичиг буюу итгэмжлэл, тухайлбал шинээр гадаад паспорт захиалах, тэтгэвэр тэтгэмж авах, өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээх, шүүхэд төлөөлүүлөх зэрэг нийтлэг эрхийг хэрэгжүүлэхдээ өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эдлэх боломжтой.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн итгэмжлэл олгож буй иргэний итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр ЭСЯ-ны Консулын хэлтэст хүлээн авч, хянан баталгаажуулна.
АНУ-д оршин суугаа иргэн Та Монголын Нотариатчдын Танхимаас нэвтрүүлж буй Цахим нотариатын системд https://consul.notary.mn/login линкээр нэвтрэн, өөрийн хэрэглэгчийн эрхийг үүсгэж итгэмжлэлийн маягтаа бөглөж, хянуулна. /Зааврыг дээрээс харна уу/.
ЭСЯ-ны Консулын хэлтсээр хянуулан зөвшөөрсөн QR код бүхий итгэмжлэлийг хавсралтын хамт хэвлэж, гарын үсэг зуран өөрт ойрхон Дипломат төлөөлөгчийн газарт шуудангаар илгээх /Төлбөрийг Money order-оор хамт илгээнэ/, эсвэл өөрийн биеэр авч ирж өгнө.
Итгэмжлэл хийлгэхэд хавсаргах материал:
Монгол Улсын гадаад паспорт /хүчинтэй/ эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хүчинтэй/ (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхэд бол төрсний гэрчилгээ, 16-18 насны хүүхэд бол иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар
Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Үйлчилгээний хураамж: 10 ам.доллар /Бэлэн мөнгө хүлээн авахгүй/
Үйлчилгээний хураамжийг төлөхдөө:
1.Money order (Pay to: The Embassy of Mongolia–ыг ЭСЯ нэр дээр бичнэ үү).
2.Карт уншигч төхөөрөмж ашиглах боломжтой.
Итгэмжлэлийг хүлээн авах:
Төлөөлөгч илгээсэн итгэмжлэлийг зөвхөн ГХЯ-ны Консулын газраас хүлээн авдаг байсныг шинэ цахим систем ашигласнаар QR код болон төлөөлүүлэгчийн регистрийн дугаараар өөрт ойрхон нотариатаас хүлээн авах боломжтой боллоо.
АНУ-д оршин суугаа тодорхойлолт авах
Хэрэв Танд АНУ-д оршин суугаа тодорхойлолт шаардлагатай бол доорхи загварын дагуу бөглөн итгэмжлэлийн хавсралт болгон илгээх боломжтой. Тодорхойлолтыг АНУ-ын жолооны үнэмлэх, мужийн үнэмлэх зэрэг АНУ-д оршин суугааг нотлох баримт бичгийг тус тус үндэслэнэ.
ӨВЛӨХ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ ИТГЭМЖЛЭЛ БИЧИХ БОЛ ДООРХ ЗАГВАРААС СОНГОЖ БИЧНЭ ҮҮ