Буцах үнэмлэх авах

Print Friendly, PDF & Email

traveldocument sample

Буцах үнэмлэх (“Travel Document”)-ийг АНУ-д түр болон удаан хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн эсхүл буцах үнэмлэх авах монгол улсын иргэн нь өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй  зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, цагдаа, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн олгоно.

Бүрдүүлэх материал:

1. Mэдүүлгийн маягт бөглөх, Маягт татаж авах;

2. Буцах үнэмлэх авахыг хүссэн өргөдөл;

3. Буцах үнэмлэх авах шаардлагатай болсныг нотлох баримт (гадаад паспортаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт, гадаад паспортын хүчинтэй хугацаа, сунгалт дууссан хуудасны хуулбар г.м);

4. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл иргэний бүртгэл, мэдээллийн төвийн лавлагаа;

4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /хар болон туяатай нүдний шилгүй/;

5.   Үйлчилгээний хураамж – 15 ам.доллар; /карт уншигч төхөөрөмжөөр болон money order-р төлөх боломжтой/

Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр авч ирэх эсхүл баталгаат буцах дугтуй бүхий шуудангаар илгээнэ.

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Жич: Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд эх орондоо буцахад хүчинтэй байна. /Монгол Улсын Үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 8 дугаар зүйл./

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us