ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №42
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №42
2020.05.14
Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.
Өнөөдөр буюу 2020.05.14-нд Монгол Улсын хэмжээнд 1286 хүн тусгаарлалтад байна. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн гурван лабораторид 375 хүн шинжилгээнд хамрагдажээ. Үүнээс 2020.05.03-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирусын халдвар илэрсэн байна. Мөн өчигдөр буюу 2020.05.13-нд ОХУ-аас ирсэн 349 хүнээс 55 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд коронавирусын халдвар авсан хүн 56-аар нэмэгдэж нийт халдварын тохиолдол 98 болов. ХӨСҮТ-д 132 хүн хяналтад байна. 2020.05.14-ний байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 98 тохиолдол бүртгэгдснээс 15 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 83 хүн эмчлэгдэж байна.Дэлхий дахинд өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд анхаарлаа сулруулахгүй амны хаалтаа тогтмол зүүж олон нийтийн газар 1.5-2 метрийн зай барих хэрэгтэй гэж ЭМЯ-наас анхааруулж байна.
Эрүүл мэндийн яамнаас 119 (шуурхай утас) дугаарын утасны цахим хувилбар буюу гадаадад байгаа монголчууддаа зориулсан “Shuurkhai 119” аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.
Үүгээр иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүй холбогдож, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломжтой аж.
Shuurkhai 119 app татах холбоос:
Android : https://play.google.com/store/apps/details…
iOS: https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370
Хүүхдийн мөнгө олгох тухай
Монгол Улсын Засгийн газар 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 0-18 насны хүүхдэд 100 000 /зуун мянган/ төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд олгохоор шийдвэрлэсэн болно.
Монгол дахь харъяа дүүрэг, хорооны “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шууд шилжүүлэн олгож байна.
Харин Монгол дахь хорооны “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлгүй бөгөөд АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд 0-18 насны хүүхэддээ дээр дурдсан мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй бол ерөнхий итгэмжлэлийн загвар ашиглан итгэмжлэлээ илгээнэ үү.
АНУ-д
Тоо, статистик: 2020.05.14-ний байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 434 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 237 орчим мянган хүн эдгэрч, 85 мянга гаруй хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээсавна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 9 сая орчим хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.
АНУ-ын муж, орон нутгийн захиргаа (каунти) тус бүрээр коронавирусын халдварын нөхцөл байдал харилцан адилгүй байна. Нөгөөтэйгүүр, АНУ-ын муж, орон нутгийн захиргаа эдийн засаг, нийгмийн байдлаа эргэн хэвийн байдалд оруулж эхлээд байгаа бөгөөд улмаар иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-өөс анхааруулга, зөвлөмж гаргасныг эндээс үзнэ үү .
Таны оршин суугаа мужийн зүгээс эдийн засаг, нийгмийн байдлаа хэвийн байдалд оруулахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, баримталж байгаа төлөвлөгөөтэй эндээс танилцаж, үргэлжлүүлэн болгоомжтой байхыг уриалж байна (тухайн файлын “Reopening Plans and Task Forces” хэсгээс мэдээллээ авна уу).
АНУ-ын Халдварт өвчин судлалын төв (CDC)-өөс коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим нэг шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээлэл гаргасныг эндээс үзнэ үү.
Түүнчлэн дээрх байгууллагын цахим хуудсанд гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг шинээр байршуулаад байна. Эдгээртэй энд дарж танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.
Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.
Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 70 орчим мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна.2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Нийслэл Вашингтон хотод “stay home” төрлийн хөл хориог 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг дуустал сунгасан болно.
АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:
АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:
Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:
АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:
АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:
Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:
АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл
Монгол Улсын ДТГ-уудын хаяг:
- Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Арканзас, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск)
- Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
- ЭСЯ-ны утас: 202-333-7117
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002
- Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
- Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mn, sanfrancisco.mng@gmail.com
- ЕКГ-ын утас: 415-622-4000
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487
- Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
- Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
- БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
- Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591
МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ